...Манай төр засаг гадаадад байгаа Монголчууд маань Монголын эдийн засгийг тэтгэгчид, хөрөнгө оруулагчид, жил бүр 100 сая орчим ам долларыг бэлнээр нийлүүлэгчид, нийгмийн тогтвортой байдлыг хангагчид гэж ирээд л үгээ олохгүй магтацгаадаг билээ. Байшин барилга орон сууцыг хэн авч байна, тэд л авч үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна гэж ярина. Гэтэл бодот байдал дээр барилгын компаниуд нь чанартай байшин хэдхэн байгаа шүү уралдаж уралцаж ирээд авцгаагаарай гэж ядуусын цөсийг хөөргөж, зүрхийг бачимдуулж байгаад амандаа багтсан үнээр арай л Москва, Токиогийн үнээр шахуу зарж шахна. Үнийг дагаад байшинтай болох гэсэн соц уралдаан өрнөнө. Болсон болоогүй чанартай чанаргүй үхлийн архив шиг өчнөөн байшин зарагдана. Эхнээсээ Богд-Ар шиг дээрээсээ нурж эхлэнэ. Зөвхөн байшингаар зогсохгүй идэх уух өмсөх зүүхээрээ өрсөлдөцгөөнө. Хүүхдүүд нь аав ээж нь хаа байгаагаас хамаарч нийгэмд байр сууриа эзлэнэ. Биенээ гадуурхана.
"Монголыг ялзруулагч 22 дохь аймаг 2" цааш унших »